ИЗРАИЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОГЦОРЛОО


Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман лхагва гарагт албан тушаалаа огцорчээ. Тэрбээр “манай Засгийн газар Газын зурвас дахь “Хамас” бүлэглэлийн эсрэг сул дорой хандаж байна” гэж мэдэгдсэн байна.

Палистенийн “Хамас” бүлэглэлтэй урт хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгуулах шийдвэрийг Ерөнхий сайд Беньямин Нетаньяху гаргасан нь террористуудад буулт хийж байгаа явдал юм гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, Газын зурвасаас ирж буй пуужингийн дайралтыг зогсоохын тулд тус зурваст агаараас цохилт өгөх ажиллагааг хоёр өдөр зогсоох Израилийн Засгийн газрын шийдвэрийг буруушаагаад, уг шийдвэрийн оронд Газын зурваст цохилт өгөх ёстой байсан юм гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Израилийн парламентыг тарааж, яаралтай дахин сонгууль явуулахыг Засгийн газраас шаарджээ.

  ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.