ДЭЛХИЙН 7000 ГАРУЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСАРТ ХӨӨРХӨӨР БОЛСОН БАЙНА


АНУ-ын эрх баригчид задгай сансарт гаргах хиймэл дагуулуудын тоог цөөлөх бодлого барьж байгаа энэ үед SpaceX нийт 7,518 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авсан нь түүхэн үйл явдал болов. 

Тэд өнгөрсөн гуравдугаар сард 4,425 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авсан бөгөөд ингэснээр сансраас интернетийг түгээх Starlink төсөлд шаардлагатай 12,000 сансрын төхөөрөмж задгай сансарт гарах боломжтой болжээ.
 
10 тэрбум ам.долларын өртөгтэй тус төсөлд багтах 12,000 хиймэл дагуулаас хоёр нь л одоогийн байдлаар задгай сансарт байгаа бөгөөд SpaceX ирэх онд дараагийн хэсгүүдийг илгээх ажээ. Харин 2024 он гэхэд тэд Starlink-ын 6,000 хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Өдөр ирэх тусам хиймэл дагуулаа сансарт гаргах хүсэлтэй компаниудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан сансарт гарч болзошгүй ослын аюул нэмэгдсээр байгаа юм. Иймд АНУ-ын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон бусад холбогдох байгууллагууд шинээр хууль дүрмүүдийг гаргаж, зохицуулалтыг хийсээр байна.

Эх сурвалж: theverge.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.