САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГЭ, ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ НАР ӨРСӨЛДӨНӨ


Энэ сарын 26-ны өдрийн даваа гаригийн 21:30 цагт “MN 25 дугаар суваг” телевизийн “21000 реалити” шоу цацагдаж эхлэх юм байна.

 

Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцохоор болжээ. Тэд 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр амьдарч, хоорондоо өрсөлдөх юм.

Өмнө нь энэхүү нэвтрүүлэгт олны танил эрхмүүдээс гадна тэрэгчин залуу Г.Батхүү оролцож, ялагч болж байв. Мөн тус нэвтрүүлэгт оролцсон “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарын өрсөлдөөн тун сонирхолтой болж өнгөрсөн билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.