Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ


Энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан гэх хэргийн тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Урьдчилсан дүгнэлтээр түүний үхэлд гадны нөлөө байхгүй хэмээн цагдаагийн албаны эх сурвалж мэдээлж байгаа бол талийгаачийн ар гэрийнхний зүгээс охиноо хүнд алагдсан хэмээн үзэж байгаа.

Тэгвэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариу албан ёсоор гарч, хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн гэх мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь нас барахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэх дүгнэлт гарсан бололтой.

Сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн нас барсан өдөр хэргийн газраас 47 кадр зураг авч, талийгаачийн гарын хээг баталгаажуулан авсан байдаг. Мөн хэргийн газраас "Винстон" тамхины иш, хайрцаг болон "Калтанберг" шар айрагны шил гэх мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.