Ц.НЯМДОРЖ: МОНГОЛЫН ШҮҮХ ХОЁР НҮҮРТЭЙ БОЛСОН


УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд шүүх шударга ажиллаж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Жиш ээ нь Монгол Улс 511 шүүгчтэй. 2016 онд 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Гарсан гомдлыг задалж үзвэл ашиг сонирхлын үүднээс нэг талд 34 хувь, хуулийг буруу ашигласан гэх 20 хувь, эрх мэдэлтэй хүнд үйлчиллээ гэх 20 хувь нь гомдол гаргасан байна. Монгол Улсад шударга ёс байхгүй болсон нь судалгаагаар харагдаж байна. Нэг жилд 500 хэрэг шүүж байгаа шүүгч шударга шийдвэр гаргах уу. Олон улсын дунджаар бол нэг шүүгч жилд дунджаар 100 хэрэг шүүдэг гэдгийг зарим гишүүд онцолж байлаа.

Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн зүгээс хатуухан үгийг хэлээд авсан. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын дээд шүүх шударга ёсны баталгаа биш шударга ёсыг булшлагч болж хувирсан. н.Зоригтын үед Монголын Улсын шүүх хоёр нүүртэй болсон. Монголын шүүх, прокурорын байгууллага захиалгат болж хувирсан. Шүүхэд дур зоргоороо авирладаг явдал ердийн үзэгдэл болсон. Хараат бус байдлыг дур зоргоороо аашилах гэж ойлгодог болсон. Шүүх дур зоргоороо авирладаг болсон явдал цагаандаа гарсан шүү. Соёл-Эрдэнэ минь өмнө нь чи иймэрхүү оролцсон байсныг үгүйсгэхгүй шүү. Ахиад битгий ийм юманд оролцоорой. Ийм дур зоргоороо ашилдаг байдлыг хазаарлах цаг нь болсон” гэдгийг сануулсан.

С.Соёмбо-Эрдэнэ зурган илэрцүүд

УДШ-ийн шүүгчид дэмжигдсэн С.Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

  • 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч
  • 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй
  • 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга
  • 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Улсын Дээд шүүхэд шинжээч
  • 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч
  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Тэрбээр 12 жил шүүгчээр ажилласан байна. Ажиллах хугацаандаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг гэх мэт томоохон дуулиант хэргүүдийг дэнсэлж байжээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ.

А.ТӨМӨР

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.