Д.ХАЯНХЯРВАА: ЗЭЭЛ АВСАН БОЛ ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАХАД БЭЛЭН


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ЖДҮХС-гаас зээл авсан бол гишүүнээсээ татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Түүнийг ЖДҮХС-гаас охин болон хүргэнийхээ компанид 200 сая төгрөгийн зээл авч өгсөн хэмээн хэвлэлээр мэдээлэгдээд байгаа юм. Гэвч тэрбээр ЖДҮХС-гийн асуудал дэгдсэн цагаас л зээл аваагүй, харин зээл авсан гишүүддээ хариуцлага тооц хэмээн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Хэрвээ зээл авсан нь тогтоогдвол гишүүнээсээ татгалзахад бэлэн" гэдгээ илэрхийллээ. Тэрбээр ""Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан гэх худал мэдээллүүд ихээр гарч байна. Хаанаас явуулж байгааг ч би мэдэж байна. Миний бие зээл авсан эсэхээ хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгох бөгөөд хэрвээ авсан бол УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн" гэлээ. 

Б.Аз

 

ЭХ СУРВАЛЖ: ZALUU.COM

 
 
twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2018-11-15 ip: 103.212.118.170

    Авсан гээд гараад байхад худлаа гүрийгээд яах юм бэ энэнээс чинь болоод ард түмэн чамайг харж чадхаа байлаашдээ эр хүн шиг байгаач ичсэн хүн хүн ална гэгчээр Хүрэлсүх унсан ч ард нь ард түмэн гэж асаалттай олон мянган танк байна шүү дээ