АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

ШУА-ийн Философийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

09.00 цагт МҮХАҮТ-д “Дэлхийн Чанарын өдөр-2018” арга хэмжээ болно. Утас:90910510

09.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд Дэлхийн философийн өдөрт зориулсан "Мэргэжлийн ёс зүй" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99002019

09.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн талаарх сэтгүүлч, хуульчдын уулзалт болно.

09.30 цагт МУБИС-д “Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр сургалтын багаж төхөөрөмж, гарын авлага хүлээлгэн өгөх ёслол болно. Утас:99182726

10.00 цагт НМХГ-т нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас:99070909

10.00 цагт Хан-Уул дүүргийн VII хороонд хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг өргөжүүлэн байгуулсан "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв"-ийн нээлт болно. Утас:88108410

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлыг танилцуулна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцрэх" хөдөлгөөнөөс "АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг" сэдвээр мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.