Ж.ЭНХБАЯР: БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮТГЭЛЗЭЭД ШАЛГУУЛАХАД БЭЛЭН


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Түүнийг ЖДҮ-ийн сангаас удаа дараалан өөрийн эзэмшлийн компаниуддаа зээл авч түүнийгээ ББСБ-аараа дамжуулан өндөр хүүтэйгээр мөнгө хүүлсэн байж магадгүй гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байсан юм. Мөн түүнийг МАН-ын УЗ-ийн хурал дээр бүрэн эрхээсээ  түтгэлзээд шалгуулахад бэлэн гэж хэлсэн гэх мэдээллүүд гараад байгаа билээ.

Тэгвэл тэрбээр хэлэхдээ: “ЖДҮ-тэй холбоотой олныг бухимдуулсан үйл явц болж байна. Тэгэхээр энийг хууль хяналтын байгууллагууд маш богино хугацаанд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийгэмд нэг мөр ойлголт өгөх шаардлагатай байна. Энэ асуудлыг тойроод улстөрийн ашиг хонжоо олох, нөгөө талаар УИХ-ыг бусад томоохон бодлогоос хөндийрүүлсэн үйл явдал болж байна. Аль болох л бужигнуулах, ойлгомжгүй байдлыг үүсгэх зорилготой бүлгийн ажиллагаа явагдаж байгаа нь улам л анзаарагдаж байна. Тийм болохоор хууль хяналтын байгууллагууд маш хурдан ажлаад энэ асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй.

Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан. Би нөхөддөө хэлсэн. Энэ зээлийг яаралтай төлж барагдуулна гэсэн. Тэгээд тэр мөнгийг төлж барагдуулсан. Шаардлагтай гэвэл миний бие бүрэн эрхээсээ түтгэлзээд энэ асуудлаар шалгуулаад нэг мөр хариулт өгөхгүй бол энийг дэвэргэх, ард иргэдийг бухимдуулах зорилготой ажиллагаа яваад байна. Би энэ асуудалд нээлттэй хандаж байгаа. Би энэ төрд ажиллах хугацаандаа ямар нэгэн тендер авч байгаагүй” гэлээ.

А.ТӨМӨР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.