20 жил далавчаа дэлгэсэн Адриана Лима ”Victoria”s Secret”-ийг орхилоо


Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны шоу болох "Victoria”s Secret"-ийн 2018 оны шоу дуулиан шуугианаар дүүрэн болж өндөрлөлөө. Тус шоуны хамгийн сэтгэл хөдөлгөсөн бөгөөд гунигт үйл явдлаар 20 жилийн турш далавчаа дэлгэн "Victoria”s Secret"-ийн тайзыг чимсэн сахиусан тэнгэр Адриана Лимагийн тайзаа орхиж буй явдал тодорлоо. Халуун цуст Бразил бүсгүй 37 насандаа ийнхүү тайзаа орхиж буй бөгөөд сүүлийнхээ алхалтын үеэр нулимсаа барьж дийлсэнгүй. 

Тэрбээр 1982 онд Бразилын Сальвадор хотод төрсөн бөгөөд Африк, Швейцар, Энэтхэг болон Америкийн уугуул индианы цус түүний судсаар гүйж буй ажээ. 15 настай түүнийг гудамжаар алхаж явахад нэгэн загварын агентлагийн төлөөлөгч таарснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн бөгөөд  тэрээр тун богино хугацаанд амжилтад хүрч "Victoria”s Secret"-ийн сахиусан тэнгэр болж байжээ. Үүнээс өмнө Гэлэнмаа болох зорилготой байсан тэрээр өнөөг хүртэл шүтлэгтээ үнэнч хэвээр байж үргэлж биедээ Ариун Библи авч явдаг байна. Буяны үйлс хийх тун ч дуртай тэрээр өнчин  хүүхдүүдэд туслах сан байгуулан ажиллуулдаг бөгөөд “Caminhos da Luz” нэртэй асрамжийн газар үргэлж хандив өргөдөг байна. 

 

 

ФОТО: Victoria’s Secret 2018 шоу боллоо

 

Image result for адриана лима

 

Image result for адриана лима

 

Image result for адриана лима

 

Image result for адриана лима

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.