Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би иргэдээрээ бахархаж байна


 

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ тойрсон асуудалд тайлбар хийлээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол улсад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь МУ-ын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө хэмээн тэрээр үзэж буйгаа илэрхийлж байсан. Тэрээр одоогийн байгаа улс төрийн нөхцөл байдал болон АСЕМ тойрсон асуудлын тухай "Аудитын газар, шилэн данс хоёр ихэр байх ёстой. Тэгээд аудитын газар нь үргэлж тэр байгууллагуудад сануулж олон нийтэд мэдээлж байх ёстой. Энэ ажил хийгдэж харагдахгүй байгаа. Энэ чиглэлийн тодорхой нэг сэдлийг иргэд хөндөөд, олоод, гаргаад ирлээ. Би хувьдаа иргэдээрээ үнэхээр бахархаж байгаа. Жижиг зүйл гэж хаяагүй. Жижиг зүйл дотор явж байгаа том муухай юмыг иргэд олж харсан байхгүй юу. Түүнийг олж харж чадаж байна, түүнийг жигшиж байна гэдэг бол гайхамшигтай зүйл" хэмээн яриагаа эхлүүлсэн бөгөөд түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Бичлэг: 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.