Амиа алдсан 13 настай охины эмээ: Амь насаа алдахаас илүү миний охин ямар хохирол амсах ёстой юм?


Өнгөрсөн жил бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины шүүх хурал эхлээд байна.  Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй сэжигтнүүдийг үйлдэл тус бүрээр нь зүйлчлэн шийтгэнэ хэмээж байсан бөгөөд ийнхүү анхан шатны шүүх хурал эхэллээ. Одоог хүртэл сэтгэл зүйн хувьд хүнд дарамтад байсаар буй охины эмээ "Одоог хүртэл охиноо боддог. Гадуур явахад өмсдөг байсантай нь ижил өнгийн куртка өмссөн үеийнх нь хүүхэд харагдвал дотор, тархи руу цус харваад л явчих шиг болдог. Миний охин ингээд л явж байх байсан даа гэж бодогддог. Охинтойгоо хамт ордог байсан цайны газартаа зорьж очиж сууж байсан сандал дээр нь сууж хоол иддэг. Өмгөөлөгч Оюунцэцэг нь Амарболд, Жавхлан хоёр хүчиндсэнээс биш хүн алаагүй, өөрөө бараг үхчихсэн гээд байгаа. Литр гаран цус доогуураа гоожуулаад нас барчихсан гэж хэлээд байгаа байхгүй юу. Тийм юм гэж хэзээ ч байдаггүй байхгүй юу. Манай гэр бүлтэй одоо болтол гэр бүлийнхэн нь уулзаагүй байгаа. Харин ч өөрсдийнхөө хүүхдүүдийг зөвтгөх гээд байгаа. Тэр удам дамжсан архичид. Ийм л ар гэрт хүмүүжсэн хүүхдүүд шүү дээ эд нар. Жавхаагийнхан гэр бүлээрээ ял эдэлж байсан. Ийм л орчинд хүмүүжсэн хүмүүс хохирогчийг хохирсон дээр нь бүр их хохироох гээд байгаа юм? Амь насаа алдахаас илүү миний охин өшөө ямар хохирол амсах ёстой юм?" хэмээжээ. Шүүх хурал одоогоор үргэлжилж буй бөгөөд шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

 

Image result for 13 настай охин эмээ

 

Image may contain: 1 person

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.