”Нүцгэн залуу” саарал ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийлжээ


Image may contain: 1 person, outdoor

Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд "Автомашинтай жагсаал" хийж буй. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас нефтийн үнийн асуудалд анхаарал хандуулж, Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөхийг хүсэж буй тухайгаа илэрхийлсэн бичиг уламжилсан. Тус иргэдийн жагсаал энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр автобустай иргэд мөн нэгдсэн. Гэсэн хэдий ч автобуснуудыг оруулалгүй замыг хааж тэднийг буцаасан бөгөөд саарал ордныг "нүцгэн залуу" тойрч алхан эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрээр "Амьдралд нийцэхгүй зөрчлийн хуулийн алдааг яаралтай залруулах арга хэмжээ ав" хэмээх лоозонгоор биеэ халхалсан байжээ.  Түүнийг цагдаа нар машинд суухыг санал болгож байсан бөгөөд тэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бензиний үнийг дагаад өсөж ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон ирж буйг эсэргүүцэн зохицуулалт хийж өгөхийг ийн шаардсан байна.

 

 

 

Бичлэг: 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.