ШҮҮГЧИД ЁС ЗҮЙН СУУРЬ МЭДЛЭГЭЭ ГҮНЗГИЙРҮҮЛЭВ


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй нийслэл дэх "Шүүгчийн ёс зүйн сургалт"-д 209 шүүгчийг хамрав.

ШЕЗ-ийн байранд 5 өдөр үргэлжилсэн сургалтаар шүүгчид ёс зүйн суурь мэдлэгээ гүнзгийрүүлж, ёс зүйг сахих олон улсын зарчим, стандартын талаарх мэдлэгээ дээшлүүлэв. Мөн сургалтын зарим агуулга нь шүүгчийн хувь хүний хөгжил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга зүйг сайжруулахад чиглэжээ.

 

Ёс зүйн сургагч багш, Хэнтий аймгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, “Шүүгч нар чадвартай байхаас гадна хамгийн түрүүнд ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсын хэмжээнд 480 гаруй шүүгч  ажиллаж байна. Тэднийг уг сургалтад хамруулахаар сургагч багш нар 9 бүсэд хуваагдсан. Миний хувьд нийслэл дэх сургалтыг хариуцсан. Энэ сарын 1-7-ныг хүртэл 5 ээлжээр дээрх сургалтад 209 шүүгчийг хамрууллаа” гэв.

Өнгөрөгч сарын 22-30-ны хооронд орон нутгийн 271 шүүгчийг уг сургалтад хамарсан юм. Ийнхүү Монгол Улсын нийт 480 шүүгч ёс зүйн сургалтад хамарлаа.

ЭХ СУРВАЛЖ :  MONTSAME.MN

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.