ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ


Сүүлийн үед ард иргэдийн бухимдлыг төрүүлээд буй ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан улстөрчдийн цуваа буухиалсаар. Өнөөдрийн байдлаар зээл авсан улстөрчдийн нэрс тэдний холбоо хамаарал бүхий компаниуд нэмэгдэж ил болсоор байна. Цаашид тус сангийн үйл ажиллагааг хэтийдүүлж эрх мэдэлтнүүдэд боломж олгосон нэр бүхий албан тушаалтнуудад харуцлага тооцох үйл явц үргэлжлэх нь ээ гэсэн хүлээлт нийгэмд үүсчихлээ.

Харин эрх баригч намын ихэнх гишүүд холбогдсон тус асуудалд ХААХҮ-ийн сайд Б.Батзориг үүрэг чиглэл өгсөн, эрх мэдлээ урвуулсан мэтээр хэрэгт унаж байгаа бололтой. Тэрбээр УИХ-д өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд сайдын албанаасаа огцорчихлоо. Мөн тус сангийн үйл ажиллагаатай холбоотой зарим албан тушаалтнуудыг хууль хяналтынхан саатуулан шалгаж эхэлсэн. Харин зээл авсан бусад нэр бүхий албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдлээ.

Засгийн Газрын тэргүүн У.Хүрэлсүхийн зүгээс зээл авсан УИХ-ын гишүүд бүгд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ нэн яаралтай эргүүлэн төлөх шаардлага тавьсан тухайгаа өчигдөр чуулганы индэрээс мэдэгдсэн. Түүнчлэн хариуцлагаа хүлээж, алдаагаа зас ч зээлээ төлөхгүй бол ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг онцолсон. Хариуд нь зээл авсан гишүүдийн ганц нэгхэн нь зээлээ төлж, уучлал гуйж байгаагаа дуулгана лээ. Бараг уучлал гуйх шаардлага байхгүй, одоохондоо зээлээ төлөх бололцоо алга гэх үгийг зарим гишүүд хэлж байх юм. Тэгэхээр Б.Батзоригоос өөр хариуцлага хүлээх албан тушаалтан ахиж гарч ирэхгүй нь гэж хэлж болох нь. Энэ бүхнээс харахад Ерөнхий сайдын эргүүлсэн сэлэм ганцхан сайдыг цавьчаад хугарчихлаа.

Харин энэ удаад Ерөнхий прокурорын зүгээс сайд асан Б.Батзоригийг огцроод өнгөрөх хэрэг бишийг илтгэж УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түтгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. Одоо л албан тушаалаас нь буулгаж байгаад шалгаж хариуцлага хүлээлгэх боломж бүрдлээ гэж олон нийт харж байлаа. Гэтэл хариуцлага хүлээх дургүй гишүүд маань энэ удаагийн чуулганд төсөв хэлэлцэх үеэс илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж ирж намын нөхрөө хамгаалж үлдээж чадлаа. Ийнхүү хямд хүүтэй зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх нь лөөлөө болсныг улс даяараа харлаа шүү дээ.

Ямар сайндаа цөхрөнгөө барсан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Их Хурлын гишүүдэд хандаж шударга ёсыг эрхэмлэх ёстой УИХ  шударга бус хууль зөрчсөн албан тушаалтныг хамгаалж, хайцаалж байхад хууль хэрхэн хэрэгжиж, албан тушаалтнууд хариуцлагаас хэрхэн мултрахыг сануулсан. Хариуд нь тэд чамайг бид томилдог гэж томор ч сууна. Ийнхүү эрх баригчдаар толгойлуулсан ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан эрхмүүдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй хэвээр үлдчихлээ.

А.Төмөр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.