БИЛЛ ГЕЙТС БОХИРЫН ШУГАМД ХОЛБОГДОХ ШААРДЛАГАГҮЙ СУУЛТУУРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ


Тэрбумтан Билл Гейтс ус зайлуулах болон бохирын шугамд холбогдох шаардлагагүй өндөр технологийн суултуур бүтээснээ танилцуулжээ.

Хүний ялгадсыг химийн урвалаар бордоо болон цэвэр ус болгон хувиргах ариун цэврийн шинэ төхөөрөмжийн таницуулгыг тэрбээр Бээжин хотод болсон жорлонгийн шинэчлэлийн талаархи олон улсын үзэсгэлэнгийн үеэр хийжээ. Уг загварыг боловсруулах болон судалгааны ажлыг хийхэд 7 жилийг зарцуулсан бөгөөд нийт 200 сая ам.долларыг зарцуулсан байна.

"Ялгадсыг дахин боловсруулах шинэ арга нь нярай хүүхдийн эндэгдэлтэй холбоотой нөхцөл байдлыг сайжруулж, аюулт өвчинтэй тэмцэх зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулна" гэж тэрбээр хэлсэн байна

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.