АЗЕРБАЙЖАНЫ ОЛОН УЛСЫН БАНКНЫ ТЭРГҮҮН АСНЫ ГЭРГИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Азербайжаны олон улсын банкны тэргүүн асан Жахангир Гажиевагийн гэргий Замир Гажиеваг Лондон хотод баривчлан саатуулжээ. “Риа новости” агентлагийн мэдээлснээр, Гажиеваг мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа аж.

Их Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг өмнө нь Гаджиеваед хамаарах 400 мянган фунт буюу 523 мянган ам.доллар бүхий үнэт эдлэлийг хураан авчээ. Гажиеваг Лондон хотын Harrods” их дэлгүүрт 16 сая фунт буюу 20,7 сая ам.доллар зарцуулсан гэж үзэж байгаа бөгөөд түүний орлогын эх үүсвэрийг олж илрүүлэх хүрээнд ийм арга хэмжээ авсан байна. Түүнчлэн тэд Гажиеваг Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зарцуулсан 22 сая фунт буюу 28,5 сая ам.долларыг хаанаас олсныг олж мэдэхийг хүсч байгаа аж. Одоогоор түүнийг Азербайжан руу шилжүүлж магадгүй байгаа талаар хэлэлцэж байгаа юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.