БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШҮҮХ ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО


Шүүхийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг болон нийслэл дэх зарим шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Баянзүрх дүүрэг 336 мянга гаруй хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачаалал бусад шүүхтэй харьцуулахад харьцангуй их. Тиймээс шүүх иргэдэд ойртож, үйлчилгээний тухтай орчин бүрдүүлсэн нь ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцоллоо. Тэрбээр "Шүүхийн шинэтгэлийн үр дүнд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулсан. Энэ шүүх үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүллээ. Нийслэлийн бүх дүүрэг ордонд үйл ажиллагаа явуулдаг болсон. Харин Монголын шүүхийн дэд бүтэц дэлхийд хамгийн хоцрогдмол байгаа. Шүүх төрийн өмчийн хуучин байшингуудыг засаж, сэлбэж үйл ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуулийн "Шүүх бие даасан байна” гэдэг заалт хэрэгжихгүйгээр гүйцэтгэх эрх мэдлээс бүрэн хараат байгааг харуулдаг. Олон шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нүүж орсон энэ байр улсын өмч. Үйлчилгээний байгууллагын стандарт талаас таатай орчинтой байр учраас 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, шүүх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэдэд үйлчилгээгээ ойртуулж, байртай боллоо” гэв

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.