МАЙК ПОМПЕОГИЙН БНАСАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫГ ХОЙШЛУУЛАВ


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн БНАСАУ-ын төлөөлөгчтэй энэ долоо хоногт хийхээр товлосон байсан уулзалтыг хойшлуулсныг тус улсын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдээлжээ.

“Хоёр талын хуваарийг бидэнд өгөх үед уулзалтыг товлоно. Талууд урьдын адил харилцаа холбоотой байгаа” гэж Науэрт хэлсэн байна.

Түүний хэлснээр, Сингапурт зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог бүрэн хэрэгжүүлэх АНУ-ын эрх баригчдын төлөвлөгөө урьдын адил хэвээр байгаа аж. Уг уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн билээ.

Майк Помпео болон БНАСАУ-ын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бан Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой 11 дүгээр сарын 8-нд Нью-Йорк хотод уулзана гэж урьд нь мэдээлж байв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.