НҮҮДЭЛЧДИЙН ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ БАГТААСАН НОМ БҮТЭЭВ


Монголбанкнаас санаачлан эртний эдлэл, монголчуудын эд өлгийн соёлын дурсгалыг судлагч, цуглуулагч Ц.Батсайхантай хамтран бүтээсэн "Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дусргалын зоос” гурван цуврал түүхийн бүтээл уншигчдын гарт очлоо.

Эдгээр номонд Монголын Их Эзэнт улсын үеэс өнөөг хүртэлх монголчуудын төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийн тухай өгүүлсэн бөгөөд түүхэн он дарааллаар нь холбогдох гэрэл зураг, түүхий эд өлгийн зүйлсийн хамт баримтат эх сурвалжид үндэслэн бүтээжээ.

Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага, Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан бүтээж буй уг боть нь монголчуудын уламжлал, соёлын талаар шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл өгөхийн сацуу Монголын түүх соёлыг судлах, хамгаалах, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулах юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.