ХУУЧИН БАРИЛГУУДЫГ ЗАСВАРЛАЖ ДУУСЧЭЭ


Сайншанд сумын ЗДТГ-аас хотын өнгө үзэмжийг сайжруулж, хуучин орон сууцыг засварлах ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.

Энэ онд хоёрдугаар багийн Эрх чөлөөний 104, 108, 110, 123, Энхтайвны 101, 103, Шизүока гудамжны 105, Дэнжийн 105, 119 дүгээр байрыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 462,9 сая төгрөгийн хөрөнгөөр "Айсуй хөгжил" ХХК, "Эвийн гэрээ" ХХК, "Их говийн гэрэл" ХХК, "Зэс Орд" ХХК дээвэр, гадна фасадны засварын ажлыг тус тус гүйцэтгэлээ.

Харин 2017 онд Сайншанд, Замын-Үүд, Зүүнбаян, Иххэт зэрэг суманд буй зарим хуучин барилгыг засварлах таван багц ажилд орон нутгаас 700 гаруй сая төгрөгийн хөрөнгийг хуваарилснаар компаниуд засварын ажлыг гүйцэтгэж байсан юм.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.