ОРОСЫН ЭСРЭГ ХОЁРДУГААР БАГЦ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ


Хими болон биологийн зэвсгийн тухай хуулийн зүйл заалтуудын дагуу Оросын эсрэг хоёрдугаар багц хориг арга хэмжээг авах бодолтой байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хезер Науэрт мэдэгджээ.

Түүний мэдэгдэж байгаагаар, химийн зэвсгийн тухай хуульд тусгагдсан шаардлагуудыг ОХУ биелүүлсэн гэдгийг нотолж чадсангүй гэж АНУ-ын гадаад хэргийн яам Конгресст мэдэгджээ. Дараагийн авах алхмуудтай холбоотойгоор Төрийн Департамент Конгресстой зөвлөлдөх уулзалт хйиж байгаа аж.

С.Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн 8 дугаар сард АНУ Оросын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм. Юуны түрүүнд АНУ-ын эрх баригчид давхар зориулалттай бүтээгдэхүүнүүдийг Орост нийлүүлэхийг хориглосон байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.