ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН УЛСЫН УРАЛДААНД ДОРНОГОВИЙНХОН ИЛҮҮРХЭВ


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид агсны нэрэмжит ирээдүйн шилдэг бүжигчдийг тодруулах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох, дэлхийд танигдсан мэргэжлийн бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг хойч үедээ өвлүүлэх зорилготой өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан 11 дүгээр сарын 02-04-нд Сайншанд хотноо амжилттай боллоо.

Тэргүүн байрт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургуулийн сурагч О.Төгөлдөр, хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ц.Анхбаяр, гутгаар байрт Сайншанд сумын сумын ерөнхий боловсролын II сургуулийн сурагч М. Маргад-Эрдэнэ шалгарчээ.

Эмэгтэй зургаагаас арван насны ангилалд тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн сурагч Г.Энгүүн, хоёрдугаар байрт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ц.Эрхсаран, дэд байрт "Саруул дэнж" бүжгийн дугуйлангийн суралцагч О.Мишээл шалгарав.

Эрэгтэй 11-15 насны ангилалд тэргүүн байрт "МAGIC DANCE" бүжгийн дугуйлангийн Я.Түмэн-Эрдэнэ, хоёрдугаар байрт Сайншанд сумын хоёрдугаар сургуулийн сурагч А.Даваажаргал, гуравдугаар байрт Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн сурагч Б.Энх-Амар шалгарчээ.

Харин эмэгтэй 11-15 насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар сургуулийн сурагч М.Энхжин, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч О.Амгалан, гуравдугаар байрт Сайншанд сумын хоёрдугаарр сургуулийн сурагч Э. Энхсаруул тодров.

Хамтлаг бүжгийн төрөлд бага насны ангилалд тэргүүн байрт Нийслэлийн Баянзүрх дүүргийн өсвөрийн бүжигчдийн "Их боржигоны удам" хамтлаг, дэд байрт "Саруул дэнж" бүжгийн дугуйлангийн хамтлаг, гутгаар байрт Булган аймгийн өсвөрийн бүжигчдийн "Хөх толбот" хамтлаг, дунд насны ангилалд тэргүүн байрт Нийслэлийн Багануур дүүргийн "Гүн галуутай" цогцолбор сургуулийн "Сорхугтани" хамтлаг, дэд байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн "Хутагтын дэг" хамтлаг, гутгаар байрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тэргүүний "Эрдмийн хөтөч" 58 дугаар цогцолбор сургуулийн "Болор шигтгээ" хамтлаг шалгарсан аж.

Ахлах насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр сургуулийн "Говийн уянга-Борхойн дэг" хамтлаг, дэд байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн "Говийн уянга-6" хамтлаг, дэд байрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Монгол" III сургуулийн "Төвөргөөн" хамтлаг тус тус шалгарлаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.