МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ


УИХ-ын Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлосон байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Засгийн газрын зөвшилцөх санал, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.