СТАНДАРТАД НИЙЦСЭН САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛОВ


Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж сумын нэгдүгээр баг буюу ерөнхий боловсролын сургуулийн гадна бүтээн босгож буй стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо.

Талбайг "Сайншанд Салхин Парк" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 3x3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж, тохижуулсан бөгөөд гүйцэтгэгчээр "Тобэм" ХХК ажилласан байна.

Сагсан бөмбөгийн нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 06-нд болж орон нутгийн удирдлагууд хийгээд сургуулийн багш нар, сурагчдын төлөөлөл оролцов. Стандарт нийцсэн сагсан бөмбөгийн талбайтай болсноор тус сургуулийн сурагчид сагсан бөмбөгөөр хичээллэх, бэлгэл хийх, улмаар уралдаан тэмцээнд амжилттай оролцох боломж бүрдэж байгаа талаар албаныхан онцлов. Талбай нь манай улсад анхны стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай болж буй ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.