ДУУЧИН АРИАНА ГРАНДЕ ОНЫ ЭМЭГТЭЙ БОЛЖЭЭ


“Billboard” сэтгүүлийн хувилбараар Америкийн дуучин Ариана Грандег оны эмэгтэйгээр нэрлэжээ.“Дуучин Ариана Гранде бол тодорхой чиг хандлагад баригддаггүй, өөрийхөөрөө байж чаддаг од юм. Дуучин бүсгүй зоригтой, уран бүтээлийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг бөгөөд оны эмэгтэйн шагналыг тэрбээр хүртэх эрхтэй” хэмээн тус сэтгүүлийн дэд ерөнхийлөгч Росс Скарано хэлсэн байна. Шагнал гардуулах ёслол ирэх сарын 6-нд Нью-Йорк хотод болох 13 дахь удаагийн “Billboard Women in Music” ёслолын ажиллагааны үеэр болох аж. Өнгөрсөн жил тус шагналыг дуучин Селена Гомес хүртсэн байна.Ариана Грандегийн урлагийн гараа 2008 онд “13” нэртэй мюзиклээс эхэлж байжээ. 2009 онд тэрбээр “Ялагч Виктория” телевизийн цуврал кинонд гол дүр бүтээж байсан аж. Харин түүний дуучны амжилтын гараа 2011 оноос эхэлж байсан бол 2013 онд тэрбээр “Yours Truly” анхны цомгоо гаргаж байжээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.