“ШРЕК” БОЛОН “ГУТАЛТ МУУР” ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ШИНЭ АНГИЙГ ГАРГАНА


“Universal Pictures” студи “Шрек” болон “Гуталт муур” хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг гаргана. Энэ тухай төслийг хариуцаж буй “Despicable Me” хүүхэлдэйн киноны продюсер Кристофер Меледандри “Variety” сэтгүүлд ярилцага өгөхдөө мэдэгдсэн байна.

Шинэ ангид өмнөх ангиудад дуу оруулсан Америкийн жүжигчин Майк Майерс, Эдди Мерфи, Антонио Бандерас нарыг эргүүлэн авчрах бодолтой байна гэж Кристофер онцлон тэмдэглэжээ.

Дэлхийн хамгийн том медиа компани “Comcast” 2016 онд “DreamWorks Animation” студийг 3,8 тэрбум ам.доллараар худалдан авсны дараа киноны шинэ ангийг гаргах шийдвэр гаргажээ. Тус кино студи нь “Шрек”, “Мадагаскар”, “"Кунг-фу панда" зэрэг бусад олон бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээснээрээ алдартай юм.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.