"ГОВИЙН 5 ГАЙХАМШИГ" ЦУВРАЛ НЭВТРҮҮЛГИЙГ ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД ХӨТӨЛНӨ


Хүрээлэн” төслийн баг дэлхийд сурталчлах зорилготой “Говийн таван гайхамшиг” тусгай нэвтрүүлэг хийх гэж буй талаар /2018.11.06/ мэдээлэв. Говийн бүсийн нутаг нь ховор төрлийн амьтад, байгалийн үзэсгэлэнт содон тогтоц, дэлхийд гайхагдах түүх дурсгалын олдвортой, Монгол орны газар нутгийн багагүй хэсгийг эзэлдэг. Монгол орны гайхамшигт онцлогуудыг дэлхийд таниулах зорилготой уг нэвтрүүлгийн төслийг "Энержи Ресурс" ХХК болон "Хүрээлэн" төслийн баг хамтран хэрэгжүүлэх аж.

Төслийн удирдагч У.Ганбаяр, “Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн "Энержи Ресурс" ХХК үзэгчдэд говийн тухай, байгаль хамгааллын чиглэлээр мэдлэг олгох зорилготой нэвтрүүлэг хийх саналыг манай төслийн баг хүлээн авч хамтран ажиллахаар болсон. Төслийн хүрээнд Говь нутагт амьдардаг хөхтөн амьтад, нүүдлийн үеэрээ дамжин өнгөрдөг жигүүртэн шувууд, түүх дурсгал, археологийн олдвор, байгалийн үзэсгэлэнт тогтоц, үзэгдэл, ус ургамал гэсэн сэдвээр цуврал нэвтрүүлэг бэлдэх бөгөөд сонирхолтой, хүртээмжтэй болгох үүднээс 5 өөр салбарын олны танил урлаг спортынхноор хөтлүүлэхээр болсон.

Тусгай нэвтрүүлгийг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, шог зураач С.Цогтбаяр, уулсын спортын мастер Б.Гангаамаа, Зохиолч Г.Аюурзана, жүжигчин Т.Бархүү нар хөтөлнө.“Говийн таван гайхамшиг” төслөөр 5 цуврал нэвтрүүлэг телевизүүдээр бөгөөд контент тус бүр 30 минут үргэлжилнэ. Хэдийгээр энэ богинохон хугацаа ч уран бүтээлчид бидний хувьд цаг уурын хүнд хэцүү нөхцөлтэй тулгарч, олон хүний нөр их хүч хөдөлмөр шингэсэн" гэв.

Уулын спортын мастер, МУГТ Б.Гангаамаа, “National Geographic” телевизийн сувгийн амьтдын нэвтрүүлгийг сонирхон үздэг. Миний сонирхолд нийцсэн учраас хамтран ажиллах саналыг хүлээн авч энэхүү шинэ контентын хөтлөгчөөр ажиллах боллоо. Байгальд ойр салбар мэргэжлийн хүн учраас саад, бэрхшээл, байгалийн хүчин зүйлд сэтгэлзүйн бэлтгэлтэй байна” гэв.

 

Жүжигчин, продюссер СТА Т.Бархүү, “Байгалийн амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг бүтээдэг “Хүрээлэн” төслийн багтай хамтран ажиллах болсондоо таатай байна. Телевиз үзэгчид, хүүхэд, залуустай хамтдаа говийн гайхамшигт байгаль, амьтан ургамлыг танин мэдэхээр боллоо. Хөтлөгчид нэвтрүүлгийнхээ сэдвийг хуваарилаж аваагүй байна. Миний хувьд дархан цаазтай амьтад мазаалай, ирвэсийг амьдаар харж тэдний амьдрах орчныг нарийн судлахыг хүсч байна” гэв.

“Хүрээлэн” төслийн баг Монголын говийн онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтадын талаар үзэгч түмэндээ хүргэхээс гадна дэлхийд сурталчлах зорилготой учир контентыг агуулгын өндөр түвшинд чанартай хийхээр гэрэл зураг, дүрс бичлэгийн техник хэрэгслээ бүрэн бүрэн шинэчлэх аж. Нэвтрүүлэг ирэх оны хавраас эхлэн МҮОНТВ, Монгол HD, Боловсрол, NTV зэрэг телевизээр олны хүртээл болгоно.

Дашрамд дурдахад Энержи ресурс ХХК Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулаад 10 жилийн ойтойгоо золгоод байгаа юм. Ойн хүрээнд уг төслийг санаачилжээ. Харин “Хүрээлэн” төсөл нь 5 жилийн турш Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэсэн юм.

Гэрэл зургийг Б.Чадраабал

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.