Б.МЯГМАРСҮРЭН ӨМНӨД ХӨРШИД БОЛСОН “ГРАНФОНДО” ДУГУЙН НААДАМД ТҮРҮҮЛЖЭЭ


“Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” унадаг дугуйн наадмын гуравдугаар шатны уралдаан даваа гарагт /2018.11.05/ Хятадын Юннань хотноо болж монгол дугуйчин тэргүүлжээ.

Тодруулбал, тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж тэргүүн байр эзэлсэн байна. Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон гэдгээрээ онцлогтой юм.

Монголын дугуйчин Б.Мягмарсүрэн барианд орж ирээд “Би үнэхээр азтай байлаа. Учир нь манай багийн гишүүд маш сайн ажиллаж тэмцээний дунд үеэс эхлэн намайг тэргүүн эгнээнд оруулахаар их дэмжсэн” гэжээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.