НАРНЫ СИСТЕМЭЭС ОЛДСОН ОБЪЕКТ ХАРЬ ГАРАГИЙН ТӨХӨӨРӨМЖ БАЙЖ МАГАДГҮЙ


/Xinhua/. Өнгөрсөн онд нарны системээс олдсон объект нь манай дэлхийг судлах зорилгоор харь гарагаас илгээсэн төхөөрөмж байж магадгүй тухай Харвардын их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаанд таамаглажээ.

2017 оны 10 дугаар сарын 19-нд Хавайн их сургуулийн сансрын нисгэгчдийн олж илрүүлсэн уг объектыг “Оумуамуа” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь Хавай хэлээр “Алсаас ирсэн анхны илч” гэдэг утгатай аж.

Энэ төхөөрөмж нь есдүгээр сарын 19-нд нарны хажуугаар өнгөрөх үедээ ойролцоогоор 315 мянга гаруй км/цаг хурдтай байсан нь нарны татах хүчнээс зайлсхийж, нарны системд нэвтрэхэд хангалттай хурд ажээ.

“Өргөнөөсөө 10 дахин урт хэмжээтэй, хар улаан өнгөтэй, асар хурдтай уг төхөөрөмжийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байж магадгүй” гэсэн таамаглалыг Харвардын их сургууль болон Смитсоны Астрофизикийн төвийн судлаачид шинэ судалгаандаа дэвшүүлсэн байна.

Уг судалгааны ажлыг “The Astrophysical Journal Letters” сэтгүүлийн 11 дүгээр сарын 12-ны дугаарт нийтлэхээр төлөвлөж байгаа ажээ. Үүнд дээрх төхөөрөмжийг харь гарагаас дэлхийг судлахаар санаатайгаар илгээсэн төхөөрөмж байж магадгүй хэмээн тэмдэглэжээ.

Харвардын их сургуулийн харьяа Одон орон судлалын газрын дарга Абрахам Лебийн “Xinhua” агентлагт мягмар гарагт мэдээлснээр, “Оумуамуа” төхөөрөмж олдсон цагаасаа хойш ер бусын шинж чанаруудыг үзүүлсэн бөгөөд бидний өмнө нь харж байгаагүй төрлийн биетүүдэд хамаарах объект байх магадлалтай аж.

“Оумуамуа”-гийн талаарх судалгаа бүрэн дуусаагүй байгаа хэдий ч маш их сонирхол татаж байна. Хэрэв баттай нотлох баримт олох аваас үнэхээр их баярлах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

 

ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.