УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.28 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нэг асуудал буюу Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга танилцууллаа.

Энэ үеэр Л.Болд гишүүн, “ЖДҮХС-тай холбоотой асуудал зөвхөн Б.Батзоригтой холбоотой асуудал биш. Өчигдөр уг асуудлыгХалдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцсэн. Гэтэл прокурорын байгууллагаас ирүүлсэн саналд хаалттай горимоор хэлэлцэх үндэслэл байгаагүй” хэмээв.

Ийнхүү чуулганаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 

ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.