ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгосон гэх хэргээр АТГ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад ирүүлжээ. Тиймээс Монгол Улсын ерөнхий прокуророос Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлээд буй юм.

Уг асуудлыг өчигдөр буюу энэ сарын 06-нд УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Дараагаар нь Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцсэн юм. Прокурорын саналыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.