Жүжигчин Аглуу: Төрсөн өдрөөрөө бусдыг баярлуулахыг хүслээ


"Х-Түц" продакшнаас гарч "Аглуу" интертайнментаа байгуулан шинэхэн уран бүтээлээрээ бэлэг бариад буй жүжигчин Л.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.  Энэ өдөр тэрээр өөрөө баярлахаас илүүтэй өрөөл бусдыг баярлуулахыг хүссэн бөгөөд ахмадын асрамжийн газар дахь ахмад настнуудад хэрэгтэй зүйлсээр нь туслан сэтгэлийн дэм өгөхөөр очжээ. Тэрээр хоёроос гурван сарын хүнсийг нь базаан хамтлагийн жүжигчидтэйгээ хамт тус газар очсон бөгөөд "Өнөөдөр миний төрсөн өдөр. Энэ өдөр бусдыг баярлуулахыг хүслээ. Миний аав, ээж залуугаараа бурхны оронд очсон. Би төрсөн өдрөөрөө хамгийн түрүүнд ямар ч завгүй байсан гэсэн ээж дээрээ очдог байлаа. Замаараа амьд цэцэг аваад дугтуйнд бас багахаан мөнгө хийгээд. Миний ээж "надаас ийм хөөрхөн хүүхэд төрсөн" гээд ярьдаг байсан. Тиймээс өнөөдөр энд ирж ахмадуудаа баярлуулахыг хүслээ" хэмээсэн байна. Тус асрамжийн газар нь улсаас ямар нэгэн тусламж туслалцаа авдаггүй бөгөөд хувийн зардлаар боссон аж. 

 

Image may contain: 2 people, people smiling, people sitting

 

Image may contain: 4 people, people smiling, selfie and closeup

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.