Доналд Трамп цагаачдад төмөр нүүрээ харуулж эхэллээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсаа хууль бус цагаачдаас ангижруулах бодлого баримтлахаа удаа дараа мэдэгдэж байсан. Тэрээр саяхан цагаач иргэдээс төрсөн хүүхдийг өөрийн улсын иргэнээр бүртгэхийг хориглох шийдвэр гаргах гэж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ цагаач иргэдийн хувьд ихээхэн асуудал болж буй гэнэ. Цагаач иргэдийн хүүхдүүд автоматаар тус улсын иргэн болж тус улсын иргэдтэй ижил халамж үйлчилгээг авч амьдардаг бөгөөд 21 нас хүрмэгцээ өөрийн гэр бүлийн гишүүдийг мөн тус улсын иргэн болгох боломжтой байдаг аж. Энэ нь тус улсын үндсэн иргэдийн хувьд томоохон асуудал болж байна хэмээн тэрээр үзэж буй бөгөөд жилдээ 300 мянга гаруй цагаач иргэд хүүхэд төрүүлдэг байна. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхлэхэд багагүй асуудалтай тулгарах нь тодорхой болоод буй бөгөөд Доналд Трамп энэхүү ажлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэж тун удахгүй ажил хэрэг болгож эхлэхээ мэдэгдээд буй ажээ.

 

 

Image result for доналд трамп

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.