БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын авсан зээл болон тендерүүд ил болжээ


 

УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах зорилгоор айлуудын янданд утаа шүүгч болон бүрэн шаталт үүсгэх төхөөрөмж суурилуулах ажил хийх болсноо дуулгаж багагүй шүүмжлэлд өртсөн нэгэн. Түүнийг ээлжит утааны бизнесмен болж хөлжих санаатай байна хэмээж байсан бол түүний компаниудын авсан зээл болон тендерүүдийг "Цензургүй" багийн хамт олон ил болгожээ. Тэрээр сайд болсноосоо хойш Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 128,969,000 төгрөгийг хувьцаа эзэмшдэг "Булган буудайн түрүү" компанидаа авсан бол тус компанийг эзэмшигч Ш.Мөнхбаярын компани "Наму дэвжих" компани УБЦТС-ээс зарласан бүх тендерийг авчээ. "Наму дэвжих" компани ЖДҮДС-с хоёр жил дараалан зээл авсан байх бөгөөд тэдний авсан бүх зээл, тендерийг олонд дэлгэсэн байна.

 

Н.Цэрэнбатын хувийн эзэмшлийн "Хархираан хөгжил " компани мөн л ЖДҮДС-с 1 тэрбум төгрөгийн зээл авсан байх бөгөөд Мал Хамгаалах сангаас 600 сая төгрөгийн зээл мөн авчээ.Тэрээр УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагааг зөрчсөн нь ийн ил болоод буй бөгөөд тэрээр өнөөг хүртэл зөөлөн сандалдаа тухлан дараагийн мөнгө идэх аргаа бодсоор л сууна. Нэгэнт түүний тухай эдгээр баримтууд ил болсон учир тэрээр бүрэн эрхээсээ татгалзан суудлаасаа огцрох ёстой. Харин тэрээр энэхүү үйлдлээ хэрхэн тайлбарлах нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. 

 

Image result for Н.Цэрэнбат утаа

 

 

Бичлэг үзэх: 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.