МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГИЙН БАГ ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ХОЖИГДЛОО


Тажикистан улсад олимпийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд оролцож буй Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг эхний тоглолтоо хийлээ.

Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багтай таарсан манай шигшээ баг өчигдөр /11.04/ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикистаны багтай хийж тоглолтын эхний хагаст эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж багийн ахлагч О.Цасан-Охины гоолын ачаар 1:1-ийн харьцаатай дуусгажээ.

Харамсалтай нь сүүлийн хагаст Тажикстаны баг 3 гоолыг манай хаалганд оруулснаар тоглолт 4:1-ийн харьцаатайгаар манай баг ялагдлаа. Гэхдээ манай охидын багт боломж бий.

Одоо гурван тоглолт үлдсэн бөгөөд маргааш /11.06/ Сингапур улсын багтай хүч үзнэ. Энэ багийн хувьд эхний тоглолтоо Филиппины шигшээ багтай хийж 9:0-ийн харьцаатай хожигдсон юм.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.