АНУ-ЫГ ЗОРЬСОН ОЛОН МЯНГАН ЦАГААЧ ИРГЭН МЕКСИКЭЭС ОРОГНОЛ ХҮСЖЭЭ


Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-ыг зорьсон Төв Америкийн 3200 гаруй цагаач иргэн Мексикээс орогнол хүссэн тухай Мексикийн засгийн газраас бямба гарагт мэдээлэв.

АНУ руу явж буй цагаачдын цувааны нэг хэсэг болох тэдгээр цагаач иргэний олонхи нь Хондурас улсын иргэд байгаа юм.

Мексикийн Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамнаас гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр, бямба гарагийн байдлаар нийт 3230 иргэн тус улсаас орогнол хүссэн аж.

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп цагаачдын цувааны эсрэг хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа нь тэдний олонхийг Мексикт үлдэхийг хүсэхэд хүргэжээ.

Холбогдох албаны удирдлагуудын тооцоолсноор, цагаачдын эхний цуваанд 5347 хүн багтаж байгаагийн 4300 гаруй нь Мексикийн эргийн муж болох Веракрузаар дамжин орж ирэх төлөвтэй байгаа бол бусад нэг мянга гаруй цагаач иргэн өмнөд нутгийн Оахака мужийг чиглэн урагшилж байгаа аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.