ДААМЧИН Б.ЕСҮЙ БЛИЦ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ


Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо болж байгаа бөгөөд Өчигдөр буюу пүрэв гарагт тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй тэргүүн байрт шалгарч Дэлхийн аварга болсон байна.

Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, "Монгени" сургуулийн сурагч Б.Есүй 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна.

Дашрамд сонирхуулахад, Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин бөгөөд 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байсан билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.