НҮБ-ЫН СИРИЙН ХЯМРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ШИНЭЭР ТОМИЛЖЭЭ


НҮБ-ын Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр Норвегийн дипломат Гейр Педерсенийг томилсон тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.

Түүний мэдэгдэлд тэмдэглэснээр, тусгай төлөөлөгчийн албыг хашиж буй Стаффан де Мистурагийн албыг Г.Педерсен үргэлжлүүлэн хашихаар болсон бөгөөд С.Мистура энэ сард албан тушаалаасаа огцорч, тэтгэвэртээ гарах аж.

Эдүгээ 63 настай Г.Педерсен одоо Норвеги улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын албыг хашдаг ба тэрбээр 1993 онд Палестины либерал байгууллага болон Израилийн хооронд байгуулсан, харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг байгуулах багт гишүүнээр оролцож байжээ. Үүний зэрэгцээ 2005-2007 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Өмнөд Ливан дахь хувийн төлөөлөгч, Улс төрийн асуудал эрхэлсэн тэнхимд Ази, Номхон Далайн хэлтсийн дарга зэрэг НҮБ-д олон төрлийн албан тушаалыг хашиж байсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.