ОСОЛДСОН “BOEING”-ИЙН ИХ БИЕИЙГ ТАТАЖ ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА


Индонезийн эрх баригчид осолдсон “Boeing 737 Max” нисэх онгоцны их биеийг Явагийн тэнгисийн ёроолоос татаж гаргахаар төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, маршал Хади Тчахжанто мэдээлснийг мэдээний “Detik” цахим хуудас уламжилжээ.

“Нисэх онгоцны их биеийг татаж гаргахад зайлшгүй шаардлагатай хүнд техникүүдийг олгох зөвшөөрлийг бид Эрчим хүч, ашигт малтмалын яамнаас авсан” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний хэлснээр, “нисэх онгоцны жин 80-100 тонн аж”.

Аврагчид лхагва гарагт 35 метрийн гүнд далавчны зүүн хэсэг зэрэг уг нисэх онгоцны томоохон хэсгүүдийг олж илрүүлсэн байна. Үүнээс гадна тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хар хайрцагуудын дохиоллыг барьж авчээ.

Одоогийн байдлаар эн тэргүүнд хар хайрцагуудыг гаргаж авахаар ажиллаж байна гэж Хади Тчахжанто хэлсэн байна.

Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max” нисэх онгоц өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө Жакарта хотоос Суматра арлын чиглэлд нислэг үйлдэж байхдаа Ява арлын баруун эрэгт осолдож сүйрсэн билээ. Уг онгоцоор хоёр нисгэгч болон багийн зургаан гишүүнийг оруулаад 181 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алдсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.