ЭВХЭГДДЭГ ДЭЛГЭЦ БҮХИЙ ТАБЛЕТЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАВ


Лхагва гарагт БНХАУ-ын Бээжин хотноо “Royole Corporation” компани анхны эвхэгддэг таблетыг олон нийтэд танилцуулсан байна.

Энэхүү төхөөрөмж нь 7.8 инчийн дэлгэцтэй ба энэ нь жижиг таблетын хэмжээтэй гэсэн үг юм. Харин эвхсэний дараа энгийн ухаалаг гар утасны хэмжээтэй болох ажээ.

Компанийн мэдээлснээр, органик гэрэл ялгаруулдаг, маш нимгэн дэлгэцийг 200 мянган удаа эвхэж нугалахад ямар ч асуудал гарахгүй аж.

“Royole Corporation” компани нь зургаан жилийн өмнө байгуулагдсан бөгөөд саяхан уян дэлгэц бүхий малгай болон богино ханцуйтай цамцыг мөн олон нийтэд танилцуулсан билээ.

Компани шинэ загварын таблетын захиалгыг өнөөдрөөс буюу пүрэв гарагаас эхлэн авах бөгөөд түүний үнэ нь 1300 ам.доллараас эхлэх ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.