АНУ-МЕКСИКИЙН ХИЛ РҮҮ 15 МЯНГАН ЦЭРЭГ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ


Төв Америкийн цагаачдын цувааг хилээр нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй хил залгаа оршдог өмнөд хил рүү 15 мянга хүртэлх тооны цэрэг илгээх боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдсэн байна.

Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан хийсэн энэхүү мэдэгдлийн үеэр цэргүүдийн тоог 10-15 мянга хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр хил орчмын бүс нутаг руу цэргийн 5200 албан хаагчийг илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн билээ.

АНУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ, “Бид бэлтгэлтэй байх болно. Цагаачид манай улс руу нэвтэрч чадахгүй” гэжээ. Одоогийн байдлаар хилийн орчимд 2100 цэргийг байршуулаад байгаа юм. Үүний зэрэгцээ цагаачдын цуваа АНУ-Мексикийн хил рүү дөхсөөр байгаа бөгөөд 1600 орчим километр зайд ойртон ирээд байгаа ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.