ХЯТАДЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН ТАТВАР НОГДУУЛНА ГЭЖ АНХААРУУЛЖЭЭ


АНУ болон БНХАУ худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан мэдэгдэл хийсэн байна.

Д.Трампын хэлснээр, тэрбээр Хятадын талтай тохиролцоо хийх хүсэлтэй байгаа боловч тус улсын эрх баригчид бэлэн биш байна хэмээх хариултыг өгсөн аж. Хэрэв талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол тус улсын 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд дахин нэмэлт татвар ногдуулах болно гэж тэрбээр тэмдэглэжээ.

АНУ-ын засаг захиргаа Хятадын импортын 250 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татварыг хэдийнээ ногдуулсан бөгөөд Хятадын тал ч АНУ-ын эсрэг адилхан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.

Ирэх сард Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болох “Их-20”-ын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп болон Си Жиньпин нар хоёр талын уулзалт хийх төлөвтэй байгаа юм. Энэхүү уулзалт нь худалдааны хурцадмал байдлыг намжаах арга замын талаар хэлэлцэх боломжийг хоёр улсын удирдагчдад бүрдүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.