ӨНГӨРСӨН 40 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗЭРЛЭГ АН АМЬТДЫН ТОО ТОЛГОЙ 60 ХУВИАР БУУРЧЭЭ


Өнгөрсөн 40 жилийн хугацаанд шувуу, загас, хөхтөн амьтад гээд дэлхийн сээр нуруутан амьтдын нийт тоо толгойн талаас илүү хувь нь устаж үгүй болсон байна гэж Дэлхийн зэрлэг амьтдын сан тайландаа дурджээ.1970-2014 оны хооронд дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 60 хувиар буурсан байна.“Бид дэлхий дээрх зэрлэг ан амьтдынхаа бараг гуравны хоёр хувийг алдсан байна. Бид энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ нь ан амьтдыг устаж үгүй болохыг харах цэг дээр ирээд байгааг илтгэж байна” гэж Дэлхийн зэрлэг амьтдын сангийн Шинжлэх ухаан, судалгаа, шинэчлэлийн төвийн дэд ерөнхийлөгч Жеймс Снайдер мэдэгдлээ.Төв болон Өмнөд Америк, Карибын тэнгисийн нутагт ан амьтад устах үйл явц маш өндөр байна. Тус бүс нутагт зэрлэг ан амьтдын тоо толгой 89 хувиар буурчээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.