МОНГОЛЫН СОЁЛ ИРГЭНШЛИЙН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ


Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн 200 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл иргэншлийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо болов.

Орос, Монгол, Америк, Францын монгол судлаач эрдэмтэд оролцсон энэхүү арга хэмжээг нээж Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Наумкин, Монголын ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар үг хэлж, Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Монгол судлаачдын олон улсын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун мэндчилгээ дэвшүүлэв.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд түүх, археолог, соёл болон орчин цагийн өнөөгийн байдал зэргийг хамарсан 20 шахам сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний бага хурлын хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү, зөвлөх О.Очирмаа нар оролцов.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.