ХААН БАНК САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ “ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА


Дэлхийн хуримтлалын өдрийг угтан эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, хувь хүний хөгжилд зориулсан “Ирээдүй” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөө ХААН банк өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Хүүхэд залуус, олон нийтэд хуримтлал үүсгэхийн ач тус болон санхүүгээ зөв удирдан зарцуулах тухай ойлголт өгч, санхүүгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрөө танилцуулахын өмнө ХААН банкнаас энэ оны турш хот, хөдөөгийн 700 гаруй сурагчид цувралаар сургалт, танилцуулга зохион байгуулсан билээ.

Санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрийн танилцуулах арга хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн багш захирлууд, хэвлэл мэдээллийн болон боловсролын байгууллагын төлөөлөл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан, мөн зарим дунд сургуулийн сурагчид оролцлоо.

Сурагчдад санхүүгийн боловсрол олгохдоо зөвхөн мөнгөө хэрхэн хадгалах тухайд биш, банк гэж юу болох, АТМ яаж ашиглах, мөнгийг хэрхэн зөв зарцуулах, зорилготой байх зэргээр системтэй ойлголт, мэдлэг өгөх ёстойн дээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдгийг өнгөрсөн хугацаанд судалгаагаар баталсан юм. Тийм ч учраас ХААН Банк энэ оноос “Ирээдүй” хөтөлбөрөө ийнхүү албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

ХААН банк нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн олон нийт, ялангуяа хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, 2018 он гарсаар ерөнхий боловсролын дунд сургуулийн  сурагчдад мөнгө, мөнгөний үнэ цэнэ, хадгаламж, түүний ач холбогдол, зөв зарцуулалт, хувь хүний хөгжилтэй холбоотой цуврал сургалт зохион байгуулж, нийслэлийн 300, хөдөө орон нутгийн 400 гаруй сурагчийг хамруулаад байна.

Монголбанк, Монголын банкуудын холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкуудын хамтран зохион байгуулж буй Дэлхийн хуримтлалын өдрийг угтан ХААН Банк санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрийнхөө нээлтийг албан ёсоор хийж байгаа нь онцлог юм. “Ирээдүй”хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг анги хамт олон, сургууль, гэр бүлээр нь банкны үйл ажиллагаатай танилцуулах, санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулахаар төлөвлөснөөс гадна мөнгөө зөв зарцуулах, хуримтлуулахад нь туслах хүүхдийн дэвтэр, сургалтын материал болон дагалдах зүйлсийг хэвлэж бэлтгээд байгаа юм.

Хүсэл мөрөөдөл хадгалахаас эхэлнэ...

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.