ГОЛОМТ БАНКНЫ “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т 100,000 ГАРУЙ ХАРИЛЦАГЧ НЭГДЖЭЭ


Дэлхийн улс орнуудын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа нь үндэсний хуримтлалын түвшингээрээ тодорхойлогддог. Тиймээс Голомт банкны хамт олон урт хугацаанд эх орныхоо эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд 100 мянга гаруй хүн нэгджээ.

 Тус хөтөлбөр нь хуримтлуулах зуршлыг өөртөө төлөвшүүлж чадсан харилцагч бүрт монголын банк санхүүгийн түүхэнд хамгийн өндөрт тооцогдох 20 хувийн урамшууллыг олгодгоороо онцлогтой юм.

Ийнхүү Голомт банкны хамт олон жил бүрийн 10-р сарын 29-ны өдөр тохиодог Дэлхийн хуримтлалын өдрийг хийсэн ажил хэлэх үгтэйгээр угтаж байна.

Дэлхий нийтээр тус өдрийг 94 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалын ач тусыг таниулах зорилготой олон арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.

Голомт банкны хамт олон дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан  хуримтлуулах зуршлыг өөртөө төлөвшүүлж чадсан харилцагчдаа урамшуулж, хуримтлалын ач тусыг таниулах мэдлэг мэдээллийг олгосон арга хэмжээг зохион байгуулсан байна.

Image may contain: Уламбаяр Улмаа Дагвадорж, text

 

Хуримтлал нь таны болон хайртай бүхний тань мөрөөдлийг биелүүлэх гүүр, асгарч болзошгүй үерээс хамгаалах шүхэр, ирээдүйн баталгаа юм. Иймд харилцагч та ЭНД дарж хуримтлалын дансаа нээлгээрэй.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.