Ким Кардашиан үнэт эдлэл, гар утсаа дээрэмдүүлжээ


Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр гэмт этгээдүүд /2016.10.02/ Ким Кардашиаыг Парис дахь зочид буудлын угаалгын өрөөнд түгжин, сая сая долларын үнэтэй үнэт эдлэл болон хоёр гар утсыг хулгайлсан байна.

Францын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар маск зүүсэн, цагдаагийн хувцастай хоёр гэмт этгээд буугаар сүрдүүлсэн ч гал нээгээгүй бөгөөд азаар дайралтад хэн нэгэн өртөөгүй байна. Мөн түүнчлэн тухайн үед түүний хоёр хүүхэд байсан эсэх, ямар зорилгоор реалити шоуны од Ким Кардашианд халдсан эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрөгч долоо хоног Ким Кардашианы хувьд хар дарсан зүүд гэмээр өдрүүд болж өнгөрлөө. Учир нь, өнгөрөгч Лхагва гаригт /2016.09.28/ Холливуудын оддыг шоглодогоороо алдартай Виталий Седиук гэх залуугийн дайралтад өртөн өгзгөн дээрээ үнсүүлээд амжсан билээ.

Виталий Седиук нь энтертаймент сэтгүүлч бөгөөд яагаад түүний өгзгийг үнсэх болсноо инстаграм хуудсаараа ингэж тайлбарлажээ. ”Би Кимийн хуурамч, имплант өгзгийг эсэргүүцсэн юм.Би түүнийг болон бусад Кардашианы эгч дүүс, тэднийг сохроор даган дууриаж буй өсвөр насны охидыг байгалийг гоо үзэсгэлэнгээ алдаршуулахыг уриалсан юм” гэж бичжээ.

Виталий Седиук нь өмнө нь Вилл Смит, Брэдли Күүпер, Жижи Хадид гэх мэт одуудыг шоглож байсан аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.