Д.ЭРДЭНЭБАЯР: ЯДУУЧУУДЫГ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЖИЛЛУУЛЖ, ЯДУУРЛААС ГАРАХ БОЛОМЖ БАЙГАА ЮМ


Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах "Бүтээлч Монгол" үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт “Новотел” зочид буудалд 10 дугаар сарын 29-ны өдөр болж байна.

Зөвлөлдөх уулзалтанд Дэлхийн банк, Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг зэрэг олон улсын нэлээд хэдэн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн иржээ.

Уулзалтын эхэнд Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Бүтээлч Монгол” үндэсний хөтөлбөрийн төслийг тайлбарлан танилцууллаа.

Мөн МУИС-ийн багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ч.Хашчулуун “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төслийн санхүүжилтийн скем”-ийн талаар судалгаанд үндэслэн танилцуулав.

Д.Эрдэнэбаяр ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ямар ажлуудыг хийвэл үр дүнтэй байх талаар ярихдаа Монгол улс ажилгүйдэл, ядуурлаас гарахын тулд ядуу гэр бүлийн хүүхдүүдийг боловсролд хамруулах, ядуу иргэдэд халамжийн бодлогыг төрөөс бодитой явуулж байх, соёлын бүтээлч үйлдвэрлэл явуулахад ажилгүй хүмүүсийг хамруулах, мөн бүс нутагт ажилгүй хүмүүсийг шилжүүлж, тэнд ажлын байр бий болгох талаар онцолсон юм.

Тэрээр “Нэгд, Ойн нөхөрлөлийн сүлжээг идэвхитэй ажиллуулж, ажилгүй хүмүүсээр байгалийн гаралтай ба ашигт малтмалын бүтээгдэхүүнийг хийлгэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг явуулахад төсвөөс санхүүгийн туслалцаа, мөнгийг батлаж өгснөөр маш их ажлын байр бий болно.

Хоёрт, Мөн хувийн аж ахуйн нэгж, компаниуд Монгол улсын ядуурлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ядуу гэр бүлийн хүүхэд, залуучууд болон орон байр сууцгүй, санхүүгийн чадамжгүй ядуу хүмүүсийг авч ажиллуулах хэрэгтэй. Ийм бүлгийн хүмүүсийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж, компаниудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлвэл ядуурлаас гарах бас нэг зөв арга зам болно.

Гуравт, Эрүүл мэндийн шалтгаанаар ядууралд өртсөн хүмүүсийг оношлогоо, эмчилгээнд хамрагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байя.

Дөрөвт, Салбар бүрийн сайд нар бүс нутагт ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхдээ ядуучуудыг төслийн үйл ажиллагаанд ажиллуулж, ядуурлаас гаргах боломж байгаа юм” гэж тодотгон ярилаа.

www.ardchilal.mn Б.БАЯРМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.