АГААРЫН ЦОХИЛТОД ӨРТСӨНИЙ УЛМААС ХҮҮХДҮҮД АМЬ ҮРЭГДЖЭЭ


Өнгөрсөн ням гарагт Израилийн цэргийн хүчнээс Газын зурвасын зүүн хэсгийн орчимд өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас гурван палестин хүүхэд амь үрэгдсэн тухай Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

“Түргэн тусламжийн ажилтнууд агаарын цохилтод өртсөн 12-14 насны гурван хүүхдийн цогцсыг эмнэлэгт хүргэсэн” гэж яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Ашраф аль-Кидра мэдээлсэн байна.

Израилийн цэргийн хүчнээс мэдээлснээр, уг хүүхдүүд нь хилийн хамгаалалтын хашлагын ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулахыг оролцдсон аж.

Палестинчууд болон Израилийн цэргийн хүчний хооронд өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дэгдэж эхэлсэн сөргөлдөөний улмаас 200 гаруй палестин иргэн амь үрэгдэж, олон мянган хүн шархадсан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.