О.НАРАНБААТАР “ИРЭЭДҮЙ ЦАГ” ХЭМЭЭХ НОМОО УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛГОВ


Өнөө цагийг өнгөлж, өсч яваа бөхчүүдийн тухай “Ирээдүй цаг” хэмээх номыг хурдан морь, бөх судлаач О.Наранбаатар эрхлэн гаргаж уншигчдын хүртээл болгожээ.

Тухайлбал, Монгол Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Цэрэнтогтох нарын шилдэг залуус сүүлийн 10 жилийн барилдаанд үнэн хүчийг үзүүлсээр өнөөгийн бөхийн торгон дэвжээнд өнгөлөн барилдах болсныг бөхийн хорхойтнууд андахгүй. Энэ хүчтэнүүдийн идэр насыг мөнхөлсөн гэрэл зургууд, сумын цолтны барилдаануудын оноолт дүйз, тус барилдааны сонирхолтой статистик, мэдээллүүд зэргийг энэ номонд багтаасан байна.

Монгол бөхийн залгамж халаа залуучуудын барилдаан тогтмолжоод 10 жилийг үджээ. Бөх болж, түмэн олноо баясгахаар зориг шулуудсан залуусын өгсөх шат, өөдлөх дэвжээ нь энэ барилдаан юм. Тус барилдаан нь 2009 оноос улирал тутам, 2012 оноос сар тутам зохион байгуулах болж залуу бөхийн чансааг сорьж, бөхийн хорхойтнуудын цангааг тайлдаг гэдгээрээ онцлогтой билээ. О.Наранбаатар нь хурдан морины тухай бие даасан номууд хэвлүүлж байсан бол энэ удаа бөхийн тухай дагнасан анхны ном бөгөөд сумын цолтны барилдааны тухай анхны эмхэтгэл ном болж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.